Форум V- “МАРУФ23 Хотуудын форум” 2023 Тэргүүн Туршлага Солилцох уулзалт
Европын Холбооны хамтарсан санхүүжилттэй Найрамдал төслийн тав дэх тэргүүн туршлага солилцох уулзалт 2023 оны 10-р сарын 4-ээс 10-р сарын 7-ний хооронд "Ухаалаг хот, тэсвэртэй хот" сэдвээр Турк улсын Истанбул хотод зохион байгуулагдав. Энэхүү форумын гол зорилго нь Төсөлд суурилсан санхүүжилт, төлөвлөлт гаргах, ногоон бүтээн байгуулалтыг дэмжих, дасан зохицох чадвартай хот бүтээх сэдвээр хэлэлцэж санал бодол, туршлага солилцов.
Зохион байгуулагчид: Мармара хотуудын захиргаа Хамтран зохион байгуулагчид: Дархан-Уул аймгийн Засаг Даргын Тамгын Газар, ХААИС-ийн Дархан-Уул аймаг дахь салбар сургууль болон Зүүн Өмнөд Европын нутгийн удирдлагын консорциум (ЗӨЕНУК) МАРУФ23 Хотуудын форумд 45 орны 380 илтгэгч ,5000 гаруй оролцогчид хамрагдсан. “Найрамдал” төслийн хувьд Дархан-Уул аймгийн удирдлагууд, Дархан-Европын бүс нутгийн форум /ДЕФ/-ын гүйцэтгэх удирдлага болон салбар хороодын гишүүд,төслийн хамтрагч түншүүд, Зүүн Өмнөд Европын нутгийн удирдлагын консорциум (ЗӨЕНУК), олон улсын экспертүүд, төслийн нэгж болон бизнесийн салбарын төлөөллүүдээс бүрдсэн 20 хүний бүрэлдэхүүнтэй баг оролцов.
Үр дүн : Финланд улсын Блок Солюшн компани хуванцар хаягдлаар хийдэг блокийн үйлдвэрээ Дархан хотод байгуулах санал тавьсан. Туркийн Нөлөөллийн Хөрөнгө Оруулалтын Зөвлөлдөх Зөвлөл /EYDK/-тэй хамтран ажиллах замаар дэлхийн нөлөөллийн хөрөнгө оруулалтын экосистемд нэгдэх боломжтойг хэлэлцэв. Дэлхийн хотын захирагч нарын хэлэлцээрийн гүйцэтгэх захирал ноён Пьер Роберто Ремитти Дархан хотын удирдлагуудтай биечлэн уулзаж Дархан хот Дэлхийн хотын захирагч нарын хэлэлцээр (ДХЗНХ)-т албан ёсоор элссэнд баяр хүргээд Уур амьсгалын өөрчлөлтийг сааруулах болон эрчим хүчний чиглэлээр дэмжиж хамтран ажиллахыг онцолсон. Истанбул хотын хог хаягдлын менежментийн удирдах газрын судалгаа, төсөл хариуцсан менежер экспрертүүдтэй уулзалт хийж Бараат хогийн цэгийг эрүүл ахуйн шаардлага хангасан ландфилл болгох, эрчим хүч үйлдвэрлэх төслийг эхлүүлэхэд шаардлагатай Техник эдийн засгийн үндэслэл (ТЭЗҮ) боловсруулах, технологи дамжуулах, техникийн туслалцаа үзүүлэх, хамтран ажиллах талаар санал солилцож тохиролцоонд хүрэв.