Дархан-Уул аймгийн иргэдэд эрүүл амьдралын хэв маягийг хэвшүүлэх, эрүүл амьдрах дадал бий болгох, эрүүл мэндийн боловсролыг дээшлүүлэх замаар Тогтвортой хөгжлийн 17 зорилгын “Эрүүл мэндийг дэмжих”, “Ядуурлыг бууруулах” зорилuыг хэрэгжүүлэх, нийтийн эрүүл мэндийн боловсролыг дээшлүүлж амьдралын чанарыг сайжруулахад оршино. Үр дүн:
Дархан сумын 18 багийн залуусын нийгмийн оролцоог нэмэгдүүлэх, тэдний саналыг багийн түвшинд сонсох, тодорхой стандарт хангахад хамтран судлах, үе шаттай уулзалт хэлэлцүүлэг зохион байгуулах, Залуусын дуу хоолой, оролцоогоор дамжуулан төрийн үйлчилгээний хүртээмж, чанарыг сайжруулах, төрийн болон орон нутгийн байгууллагын мэдээ мэдээлэл, үйлчилгээний стандарт, дүрэм журамтай танилцах, түүний хэрэгжилтэд оролцох, төрийн байгууллагууд зөвхөн одоогийн төсөв нөөцөд хязгаарлагдалгүйгээр залуусын идэвхтэй оролцоогоор асуудлыг шийдвэрлэх, үйлчилгээг сайжруулна. Дархан форумын үзэл баримтлал агуулга, зорилгыг багийн түвшинд хэрэгжүүлэх, нутагшуулах. Залуучууд тэдний гэр бүлийн амьдралд төрөөс үзүүлж буй хамгийн чухал эрүүл мэнд (ТХЗ-3), боловсрол (ТХЗ-4), хүүхэд хамгааллын үйлчилгээг болон бусад үйлчилгээг сайжруулахад залуучууд төр хамтран нийгмийн хариуцлагыг дээшлүүлэхэд уг хөтөлбөрийн зорилго оршино.
Үр дүн:
Дархан Форум нь Дүрэмтэй бөгөөд 2023 оны 1-р сарын 25 байгуулагдсанаас хойш нийт 8 Форум зохион байгуулаад байна. Үүнд:
Иргэдийн оролцоот засаглал –Форумаас гарсан шийдвэр
Зорилго: Хог хаягдлыг багасгаж, нөөцийг хэмнэж, материалыг дахин ашиглах буюу дахин боловсруулдаг тойргийн эдийн засагт шилжихэд чиглэсэн бодлого, хөтөлбөр, санаачлагыг боловсруулж хэрэгжүүлэх зорилготой юм.
Форум 2023 оны 2 дугаар сарын 15-ны өдөр Дархан-Уул аймагт” “Хог хаягдалгүй Дархан” анхдугаар хэлэлцүүлэг болж зохион байгууллаа. Бодлого боловсруулагчид, мэргэжилтэн, судлаачид, мэргэжлийн байгууллагуудын төлөөлөл, үйлдвэрлэл үйлчилгээний салбарын төлөөлөл, ТББ, ИНБ, залуучууд, ахмадууд зэрэг 100 гаруй хүн оролцов. Нийт 117 хүний 55.5 хувийг эмэгтэйчүүд, 26.49 хувийг залуучууд эзэлж байна.
Байгаль орчинд ээлтэй бүтээгдэхүүн, сав баглаа боодлын хэрэглээг дэмжих.
Үр дүн шийдэл:
Мэдлэгийг нэмэгдүүлэх, зан үйлийн өөрчлөлтийг дэмжих зорилгоор боловсрол, сурталчилгааны хөтөлбөрүүдийг боловсруулж хэрэгжүүлэх.
Хог хаягдлыг тэглэх туршлага, технологийг хөгжүүлэх судалгаа, боловсруулалтад оролцох.
Хог хаягдлыг тэглэх зарчим, үйл ажиллагааг дэмжсэн бодлого, зохицуулалтыг сурталчлах.
Форумын зорилго: Дархан-Уул аймгийн хэмжээнд үйл ажиллагаа явуулж буй ерөнхий боловсролын сургуулиудын төлөөллийг нэгтгэн, асуудлын дагуу хэлэлцүүлж, гаргасан шийдлүүдийг аймаг сумдын болон сургуулийн удирдах шатны ажилтнуудын дэмжлэгтэйгээр хэрэгжүүлэх арга замыг эрж хайх
Форум зохион байгуулагдсан огноо: 2023-05-04 -ний 10:00 – 13:00 цагт болов.
Оролцоо: Нийгмийн салбарын уг форум нь хүүхэдтэй холбоотой нийгмийн асуудлыг хөндсөн сэдэвтэй байсан тул Аймгийн засаг дарга, Сумдын засаг дарга нар, сумдын ЗДТГ-ын боловсрол хариуцсан мэргэжилтэн, БСУГ-ын дарга, мэргэжилтэн, ЕБС-ийн захирлууд, Хүүхэд, залуучууд, гэр бүл хөгжлийн газрын дарга, мэргэжилтнүүд, Цагдаагийн байгууллагын хүүхдийн асуудал хариуцсан байцаагч, Сургуулийн нийгмийн ажилтнууд, Сэтгэл зүйчид, Багийн нийгмийн ажилтнууд, ЕБС-ийн Хүүхдийн зөвлөлийн дарга, гишүүд, ЕБС-ийн Эцэг эхийн зөвлөлийн дарга, гишүүд, Иргэдийн төлөөлөл, Монголын Хүүхдийн Зөвлөлийн зочин төлөөлөгчид гээд 200 орчим (192) хүн оролцсон болно.
Үр дүн, шийдэл: Судалгаанд оролцогчдын 54 орчим хувь нь ямар нэгэн байдлаар үе тэнгийнхний дээрэлхэл, хүчирхийлэлд өртдөг болох нь харагдаж байна. Далд нуугдмал хэлбэрээр оршиж байгаа хүчирхийлэл, дээрэлхлийг авч үзвэл сэтгэл түгшээсэн тоо гарах нь дамжиггүй.
Аливаа сургуулийн үнэт зүйлс бол:
1. Бүх сурагчид суралцах боломжтой,
2. Бүх сурагчид хүндлэгдэх эрхтэй,
3. Сургууль дээр хүчирхийллийг дэмжих ямар ч орон зай байх боломжгүй гэдэгт чиглэх ёстой.
Үүний тулд
1. Төр-Иргэний нийгэм-сургуулийн хүүхэд хамгааллын бодлогын талаарх хамтын ажиллагааг бэхжүүлэх, уялдаа холбоог сайжруулах.
2. Сургууль- хүүхэд-эцэг эх гэсэн гурвалсан холбооны хамтын ажиллагааг бэхжүүлэх, уялдаа холбоог сайжруулах.
3. Сургуулийн удирдлагууд, багш, суралцагч, эцэг эхэд чиглэсэн интервенцийн хөтөлбөрүүдийг хэрэгжүүлэх.
4. Сургалт, цогц судалгааг өндөр түвшинд хүргэж судалгаанд суурилсан бодлого, менежмент хэрэгжүүлэх.
5. Сэтгэл зүйчид, мэргэжлийн байгууллагын хүчин чадлыг нэмэгдүүлэх, дэмжлэг үзүүлэх, ажиллах нөхцөл бололцоогоор нь хангах.
6. Бусдын мэдрэмжийг ойлгож сурахад урлаг, уран зохиол, хөгжим, жүжиг, хүүхэлдэйн театр чухал байдаг тул хүүхдийг урлаг уран зохиолоор дамжуулан эерэг зан үйлд сургах.
7. Дээр дурдсан олон шийдлүүдээс сургууль бүр өөрт тохирохыг сонгон авч тусгай төлөвлөгөө гарган хэрэгжүүлэх зэрэг болно.
Форумын зорилго:
Орон нутгийн төсөвт санал авах, батлах, хуваарилах, хянах үе шатуудад иргэдийн оролцоог нэмэгдүүлэх, ил тод нээлттэй байдлыг хангахад тулгарч буй бэрхшээлүүдийн талаар хэлэлцэх
Форум зохион байгуулагдсан огноо:
2023-11-03 ны Баасан гараг. 11:30 – 15:30 цагт
Оролцоо:
Дархан-Уул аймгийн ИТХ-ын төлөөлөгчдийн төлөөлөл, Төсөв санхүү, Эдийн засгийн хорооны гишүүд, Сумдын ИТХ-ын төлөөлөгчдийн төлөөлөл, Багийн ИНХ-ын төлөөлөл, Аймгийн Хөгжлийн Бодлого төлөвлөлт, Хөрөнгө оруулалтын хэлтсийн төлөөлөл, Аймгийн Худалдан авах ажиллагааны газрын төлөөлөл, Тендерийн үнэлгээний хорооны төлөөлөл, Олон нийт, Иргэний нийгмийн байгууллагуудын төлөөлөл, Хэвлэл мэдээллийн байгууллагууд, Иргэд Нийт 60 хүн оролцсоноос эрэгтэй 31, эмэгтэй 29 байв.
Дүгнэлт: Дархан-Уул аймгийн Дархан сумын ИТХ-ын дарга Я.Бат-Очир “Орон нутгийн төсөв ба Иргэдийн оролцоо” Дархан форумын Гуравдугаар нээлттэй хэлэлцүүлгийг хааж хэлсэн үгэндээ, хэлэлцүүлэгт оролцогчдын саналыг нэгтгэн, шийдвэр гаргах түвшний хүмүүст уламжлах бөгөөд мэдээллийн ил тод, шуурхай байдлыг нэмэгдүүлэх, иргэдийг орон нутгийн төсвийн талаарх мэдлэг мэдээллээр хангаж ажиллах талаар зөвлөмж гарган, шийдвэрлүүлнэ гэв.
“АНХАН ШАТНЫ ЭРҮҮЛ МЭНДИЙН ТУСЛАМЖ ҮЙЛЧИЛГЭЭНИЙ ЧАНАР,
ХҮРТЭЭМЖ, ТУЛГАМДАЖ БУЙ АСУУДАЛ -ШИЙДЭЛ”
Форумын зорилт: Дархан-Уул аймгийн хэмжээнд үйл ажиллагаа явуулж буй нийт өрхийн эмнэлгүүд, сумдын эрүүл мэндийн төвүүдийн удирдах ажилтан болон эмч, мэргэжилтнүүдийг урьж оролцуулан тэдний ажил үүргээ гүйцэтгэхэд тулгарч буй асуудлуудыг гаргаж ирж ярилцах, шийдэл хайх, бодлого боловсруулагчдад тэдний дуу хоолойг нэгтгэн хүргэх, анхан шатны эрүүл мэндийн тусламж үйлчилгээний чанар, хүртээмжийг сайжруулах, тулгамдаж буй асуудлуудыг шийдвэрлэхтэй холбогдон гарах зөвлөмжүүдийг боловсруулах, мэргэжлийн байгууллагуудад хүргүүлэх, бодлогын түвшинд нөлөөлөх
Форум зохион байгуулагдсан огноо: 2024-01-16 -ны 10:00 – 14:00
Оролцогчид
№ | Хамтран зохион байгуулагч, талуудын нэр (гүйцэтгэгч) оролцогч | Үр дүн | Оролцогчдын % | |
---|---|---|---|---|
Урьдчилж төлөвлөсөн тоо | Үйл ажиллагаанд оролцсон тоо | |||
1 | Нийт оролцогчид | 150 | 180 | 120% |
2 | Эрэгтэйчүүд | 45 | 25% | |
3 | Эмэгтэйчүүд | 135 | 75% | |
4 | Хүүхдүүд | 0 | 0% | |
5 | Тусгай хэрэгцээт | Ахмадууд | 10-20% |
Үр дүн: 1. Эмнэлгийн барилга байгууламжийг шинэчлэх; тусламж үйлчилгээний хүрээг өргөжүүлэх, чанаржуулах; туслах хэрэгсэл, машин техникийн хангамжийг сайжруулах;
2. Олон улсын жишигт нийцсэн нотолгоонд суурилсан сэргээн засах тусламж үйлчилгээг хөгжүүлэх;
3. Хүний нөөцийн чадавхыг дээшлүүлэх, нийгмийн хамгаалал, баталгааг бэхжүүлэх гэсэн 3 үндсэн асуудалд анхаарлаа хандуулж нөхцөл байдлыг тодруулан, гарц гаргалгаа, шийдэл хайж, панелистууд тодорхой асуудлуудад хариулт өгөв.
4. Найрамдал төслийн хүрээнд Дархан сумын Өрхийн 5 эмнэлэг болон Нэгдсэн эмнэлэг дээр нийт 6 киоск машин, 5 ухаалаг дэлгэц суурилуулсан нь E-Clinic-ын цахим үйлчилгээг шуурхай авах, шат дамжлагыг багасгасан, иргэдийн цагийг хэмнэсэн өгөөжтэй ажил болсныг тэмдэглэж цаашид 3 сум, 2 салбар Өрхийн эмнэлэгт суурилуулах хөрөнгийн эх үүсвэрийг 2024 оны төсвийн тодотголд суулгахыг иргэд дэмжлээ.
Зорилго: Дархан Уул аймагт Хүнс үйлдвэрлэлийн чиглэлээр үйл ажиллагаа явуулж байгаа иргэн, хоршоо болон аж ахуй нэгжүүдийн бүтээгдэхүүний гарц чанарыг сайжруулах мөн төр хувийн хэвшил хамтран борлуулалтыг дэмжих мөн орон нутгийн үйлдвэрлэгчдийг дэмжин худалдан авалт хийж байгаа аж ахуй нэгж байгууллагуудыг шалгаруулан урамшуулах байв.
2024 оны 03-р сарын 11 өдөр Дархан-Уул аймгийн Засаг даргын Тамгын газрын Нийгмийн бодлогын хэлтэстэй хамтарч ДАРХАН-УУД АЙМГИЙН СУРГУУЛИЙН ӨМНӨХ БОЛОВСРОЛЫН БАЙГУУЛЛАГУУДЫН ӨНӨӨГИЙН БАЙДАЛ-ТУЛГАМДАЖ БУЙ АСУУДЛУУД сэдэвт форумыг зохион байгуулав. Боловсролын байгууллага тэр дундаа сургуулийн өмнөх боловсролын байгууллагат ямар асуудал бэрхшээл тулгарч байгаа талаар бодлого тодорхойлогчид, эцэг эх, боловсролын байгууллагын багш сурган хүмүүжүүлэгч зэрэг бүхий л талын оролцогчдыг хамруулсан. Цаашид хэрхэн асуудлыг шийдвэрлэх боломжуудыг эрэлхийлэн олон талын оролцогчдын байр суурийг авч үзэн форумын санал, дүгнэлт, зөвлөмжийг Дархан-Уул аймгийн ИТХ-д хүргүүлсэн.
Европын Холбооны хамтарсан санхүүжилттэй Найрамдал төслийн зорилт хоёр болох иргэдийн оролцоот засаглалыг бэхжүүлэх ажлын хүрээнд Дархан Форумын “Хамтдаа Хөгжье” сэдэвт уулзалт 2024 оны 10 сарын 30-нд зохион байгуулагдлаа.
Энэ удаагийн Дархан Форумын уулзалтаар хөгжлийн бэрхшээлтэй хүүхдүүдийг боловсролын үйлчилгээнд тэгш хамруулахад тулгамдаж буй асуудлуудыг бодитоор үнэлж, дүгнэлээ. Уулзалтаар доорх сэдвүүдийг хөндсөн ба үүнд:
- Хөгжлийн бэрхшээлтэй хүүхдүүдэд зориулсан өдөр өнжүүлэх бий болгох,
- ЕБС-ийн 1,2-р ангийн хөгжлийн бэрхшээлтэй хүүхдүүдтэй ажиллаж байгаа багш нарын ачааллыг бууруулах үүднээс туслах багшийн орон тоог нэмэгдүүлэх,
- Эцэг эх, багш, сургуулийн удирдлагууд нэгдсэн ойлголттой болох, хамтарч ажиллах,
- ЕБС-ийн багш нарыг заах арга зүйн сургалтуудад тогтмол хамруулах,
- Ганцаарчилсан сургалт, хөтөлбөр хэрэгжүүлэхэд дэмжлэг туслалцаа үзүүлэх,
- ЕБС-иуд дэмжлэгийн багуудыг идэвхжүүлэн нэгдсэн хамтын ажиллагаа явуулж байх зэрэг гарц шийдлүүдийг ярилцаж орон нутгийн төсвийн санхүүжилтэд нэмэлт төсөв суулгуулах зэрэг боломжит нөхцөлүүдийг судалж, шат дараатайгаар арга хэмжээ авахаа аймгийн удирдлагууд илэрхийллээ. Энэхүү хэлэлцүүлгээс гарсан санал санаачилга хэр үр дүнтэй хэрэгжсэн талаар 2025 оны 5 дугаар сард 2-р шатны хэлэлцүүлгийг дахин зохион байгуулах шийдвэр гаргалаа.
Дархан-Уул аймагт Биеийн тамир спортын салбар үүсэж хөгжсөний түүхт 60 жилийн ойн баярыг тохиолдуулан “ЖАРНЫ ТҮҮХ, ЗУУНЫ ЭХЛЭЛ –ХӨГЖЛИЙН БЭРХШЭЭЛТЭЙ ИРГЭДИЙН ОРОЛЦОО” Спорт хөгжлийн хэлэлцүүлгийг 2024 оны 11 дүгээр сарын 2-ны өдөр 10-13 цагт Буудай зочид буудалд зохион байгуулав.
Зохион байгуулагч: Найрамдал төсөл, Дархан форум, Дархан-Уул аймгийн БТС-ын газар,
Оролцогч талууд:
•Дархан-Уул аймгийн Биеийн тамир, спортын газар
•Биеийн тамир, спортын улсын хорооны Спортын бодлого төлөвлөлтийн хэлтэс
•БТСУХороо, Гадаад харилцаа, мэдээлэл технологийн хэлтэс
•МУИС – ийн сэтгэл судлалын тэнхимийн багш магистр, докторант, Монголын спортын сэтгэл судлаачдын холбооны мэргэжлийн алба
•Хөгжлийн бэрхшээлтэй хүүхэд, залуус, тамирчид
•Төвийн бүсийн аймгуудын БТСГ
Үр дүн: Дархан-Уул аймгийн Биеийн тамир, спортын одоогийн нөхцөл байдал, тэр дундаа дундаа хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн спортын хөгжлийг сайжруулах чиглэлээр тамирчид, багш дасгалжуулагчид болон спортын бодлого төлөвлөгчдийн нэгдсэн уулзалтыг зохион байгуулж боломж, хөгжүүлэлтийг хэлэлцэх, дэмжлэг болох, хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн дуу хоолой, хувь нэмрийг ханган ажиллах, оролцогч талуудын хамтын ажиллагааг бэхжүүлэх, тулгамдаж буй асуудлаар хамтын шийдэлд хүрэх, параолимпын спортын төрлүүдийг сурталчлах, энэ спортын талаар тэдэнд мэдээлэл өгөх, Монгол улсаа төлөөлөн олон улсын тэмцээнд оролцох тамирчдыг нээн илрүүлэхэд туслахаар Спортын салбарын удирдлагууд, ДУА-ын ЗДТГ-т санал хүргүүлнэ.
Найрамдал төслийн үйл ажиллагааны Дархан хотын форумын (товчлон Дархан Форум) зорилго нь оршин суугчид, олон нийтийн байгууллагын гишүүд, сонирхогч талуудыг хоттой холбоотой асуудлаар хэлэлцүүлэг өрнүүлэх, санал бодлоо хуваалцах, хамтран ажиллах платформыг бий болгоход оршино. Энэ нь хувь хүмүүс өөрсдийн санал бодлоо илэрхийлж, тулгамдсан асуудлаа илэрхийлж, шийдвэрлэх арга замыг санал болгож, шийдвэр гаргах үйл явцад хувь нэмрээ оруулах боломжтой нээлттэй яриа хэлэлцээний орон зай болж өгдөг. Форум уулзалт нь хотын хөгжил, бодлогыг тодорхойлоход олон нийтийн сэтгэлгээг төлөвшүүлэх, ил тод байдлыг дэмжих, иргэдийн оролцоог дэмжих зорилготой юм.
Форумын дарга: Засаг дарга Азжаргал
Нарийн бичгийн дарга: Л.Отгонбаяр