Танилт нэвтрэлтийн систем
ДАН НЭВТРЭХ
  • friendship@sab.edu.mn
  • 976-70373737

Да-Ба 09:00-18:00

Хамтын ажиллагааг өргөжүүлэх

Инновац, ногоон хөгжил, энтрепренершип, гарааны бизнесийн чиглэлээр тусгай хөтөлбөрүүдийг хэрэгжүүлж, Европын Холбооны хотуудтай хамтын ажиллагаагаа өргөжүүлэх зорилгоор бүс нутгийн хөгжлийг дэмжих “Дархан-Европын” бүс нутгийн форумыг байгууллаа.


 

Дархан Европын Бүс Нутгийн Форумын Гүйцэтгэх Хороо

 

Нэр Албан тушаал Имэйл
Б. Насанбат Дархан-Уул аймгийн ИТХ-ын дарга ithural2020@gmail.com
Т. Тулгаа Дархан сумын Засаг дарга, Найрамдал төслийн Захирал tulgaa.t@darkhan.gov.mn
О. Хүрэлчулуун Дархан-Уул аймгийн ЗДТГ-ын дарга khurelchuluun.o@darkhan.gov.mn
П. Мэнд-амгалан ЕДИЭТ-ийн Захирал, Найрамдал төслийн зохицуулагч mendee.p@sab.edu.mn
Б. Ганбат Цахим хөгжил, харилцаа холбооны яам, сайдын зөвлөх bulgaaganbat@gmail.com
В. Ганзориг Бат Солюшн Партнерс ХХК-ийн Удирдах зөвлөлийн дарга vganzorig@gmail.com
Ц. Сүхтулга ХААИС-ийн Олон улсын харилцаа хариуцсан декан sukhtulga@muls.edu.mn
Горан Светанович Сербийн Лесковац хотын дарга, ЗӨЕНУК-ын Ерөнхийлөгч -
Келмэнд Заяажи ЗӨЕНУК-ын Гүйцэтгэх захирал zajazi@nalas.eu
Камлеш Кумар Патак Грийнворкс Консалтингийн Гүйцэтгэх захирал, үүсгэн байгуулагч kamlesh.pathak@greenworks.co.in

 

 

 

 

Дархан Европын Бүс Нутгийн Форумын Салбар хороо-1

Сайн засаглал, төвлөрлийг бууруулах, хүмүүнлэгийн хариу арга хэмжээ 

 

 

Нэр Албан тушаал Имэйл
Б. Жавхлан Дархан-Уул аймгийн Засаг даргын орлогч javkhlan.7000@gmail.com
О. Энхзул ЗГХЭГ- Төрийн бүтээмжийн үндэсний хорооны ажлын албаны дарга, Эдүкэйтэд Энтерпрайз ХХК-ийн үүсгэн байгуулагч enkhzul@educated.mn
Г. Нацагдорж "НАЙРАМДАЛ" төслийн бодлогын ажилтан natsagdorj.g@darkhan.gov.mn
Душан Райчевич Монтенегро улсын Бар хотын дарга, ЗӨЕНУК-ын Тэргүүн дэд ерөнхийлөгч vanja.starovlah@uom.co.me
Сэмил Арслан Турк улсын Мармара мужийн хотуудын холбооны Гүйцэтгэх захирал cemil.arslan@mbb.gov.tr

 

 

 

 

Дархан Европын Бүс Нутгийн  Форумын Салбар хороо-2 

Боловсрол, судалгаа, шинжлэх ухаан, технологи, инновац, хөдөлмөр эрхлэлт 

 

 

Нэр Албан тушаал Имэйл
Б. Ганбат Цахим хөгжил, харилцаа холбооны яам, сайдын зөвлөх bulgaaganbat@gmail.com
С. Энхболд Дархан-Уул аймгийн Хөдөлмөр, халамж үйлчилгээний газрын дарга enkhee1026@yahoo.com
Н. Баярсүх УГТЭШХ-ийн Захирал bayar67@yahoo.com
Таде Беочанин Словени улсын Аядовшина хотын дарга, ЗӨЕНУК-ын Улс төрийн төлөөлөгч nastja.zadravec@ajdovscina.si
Ч. Ганзориг МУИС-ийн Хэрэглээний шинжлэх ухаан, инженерчлэлийн сургуулийн биологи, химийн инженерийн тэнхимийн профессор ganzorig.ch@seas.num.edu.mn

 

 

 

Дархан Европын Бүс Нутгийн  Форумын Салбар хороо-3 

Бүс нутгийн төслийн хамтын ажиллагаа, бодлогоос суралцахуй 

 

 

Нэр Албан тушаал Имэйл
Т. Тулгаа Дархан сумын Засаг дарга, Найрамдал төслийн Захирал tulgaa.t@darkhan.gov.mn
Д. Эрдэнэбаяр Эдийн засаг, хөгжлийн яамны Бүс нутаг, орон нутгийн хөгжлийн бодлогын газрын дарга erdenebayr.d@med.gov.mn
Б. Нарандулам Таван толгой эрчим хүч компанийн, Санхүүгийн газрын дарга naraabatbayar1010@gmail.com
Марко Филипович Хорват улсын Риека хотын дарга maja.boskovic@rijeka.hr
Г. Оюунцогт Зам тээврийн хөгжлийн яам, Төслийн мэргэжилтэн -
Камлеш Кумар Патак Грийнворкс Консалтингийн Гүйцэтгэх захирал, үүсгэн байгуулагч kamlesh.pathak@greenworks.co.in

 

 

 

 

Дархан Европын Бүс Нутгийн  Форумын Салбар хороо-4 

Хот, бүс нутаг, ЖДҮ-ийн кластер хөгжил, хамтын ажиллагаа 

 

 

Нэр Албан тушаал Имэйл
Т. Ганболд Дархан-Уул аймгийн Хүнс хөдөө аж ахуйн газрын дарга borkhairkhan69@gmail.com
Г. Галаарийдий Монголын бизнес инкубаторуудын үндэсний нэгдсэн холбооны удирдах зөвлөлийн гишүүн, Технож Бизнес инкубатор төвийн захирал galaa@incubator.mn
Б. Зандан Европ-Монголын худалдаа, аж үйлдвэрийн танхимын гүйцэтгэх захирал ceo@eurochamber.mn
Мехмет Онур Партал Турк улсын Ерөнхийлөгчийн дэргэдэх Санхүүгийн албаны дарга onur.partal@cbfo.gov.tr
Istac llc ISTAC LLC, Турк улс -

 

 

 

Дархан Европын Бүс Нутгийн  Форумын Салбар хороо-5  

Уур амьсгалын өөрчлөлт, тогтвортой хотын эдийн засгийг хөгжүүлэх, ногоон санхүүжилт 

 

 

Нэр Албан тушаал Имэйл
П. Мэнд-Амгалан ЕДИЭТ-ийн Захирал, Найрамдал төслийн зохицуулагч mendee.p@sab.edu.mn
Б. Эрдэнэчимэг Уур амьсгалын өөрчлөлтийн судалгаа, хамтын ажиллагааны төвийн эрдэм шинжилгээний зөвлөх (CCRCC) erdenechimeg.ccrcc@gmail.com
П. Цэрэндулам Байгаль орчин, аялал жуулчлалын яамны Уур амьсгалын өөрчлөлт, бодлого төлөвлөлтийн газрын дарга -
Кюнва Жон BeFlat Service ХХК-ийн гүйцэтгэх захирал -
Б. Сувд Хаан Банкны Ногоон санхүүжилт ба ESMS хариуцсан ахлах менежер suvd@khanbank.mn
Д. Нямсүрэн Худалдаа Хөгжлийн Банкны Ногоон Санхүүжилтийн хэлтсийн дарга -
Ясмина Видмар Словени улсын хотын захиргаа, хотуудын холбооны ерөнхий нарийн бичгийн дарга jasmina.vidmar@skupnostobcin.si
Камлеш Кумар Патак Грийнворкс Консалтингийн Гүйцэтгэх захирал, үүсгэн байгуулагч kamlesh.pathak@greenworks.co.in

 

 

Дархан Европын Бүс Нутгийн Форумын Ажлын алба

 

 

Нэр Албан тушаал Имэйл
Ш. Мөнхжаргал Дархан-Уул аймгийн ЗДТГ-н Гадаад харилцааны мэргэжилтэн sharavsurenb@yahoo.com
Г. Хэрлэн Хамтын ажиллагааны мэргэжилтэн, Найрамдал төсөл kehrlen.g@darkhan.gov.mn
Е. Батболор Найрамдал төслийн ЕДИЭТ-ийн Бизнес хөгжлийн мэргэжилтэн batbolor@sab.edu.mn
Б. Сарангуа Төслийн туслах, ЕДИЭТ sarangua@sab.edu.mn
Сэмра Амэт ЗӨЕНУК-ын Төслийн мэргэжилтэн amet@nalas.eu

 

 

Дархан Европын Бүс Нутгийн  Форумын гүйцэтгэх хорооны хурал 1 

 

ДЕФ-ын гүйцэтгэх хорооны анхдугаар хурал Хорват улсын Риека хотноо 2022 оны 11 дүгээр сарын 4-ний өдөр гишүүдийн 90 хувийн ирцтэйгээр, танхим болон цахим хосолсон хэлбэрээр амжилттай зохион байгуулагдлаа. Уг хуралдаанаар төслийн танилцуулга, зорилго, үйл ажиллагааны хүлээгдэж буй үр дүн, ДЕФ-ын бүтэц, зохион байгуулалт, гишүүнчлэл, Төслийн гарааны төлөвлөлт үнэлгээний тайлангийн (ТГТҮТ) – танилцуулга, цаашид хийж хэрэгжүүлэх ажлууд болон дараагийн авах арга хэмжээ зэргийг хэлэлцлээ. 

Төслийн хүрээнд зохион байгуулагдах хамтын ажиллагааны уулзалтууд нь инновац, ногоон хот, бизнес эрхлэлтийг дэмжих болон тогтвортой, тэгш хүртээмжтэй, шинэлэг өсөлтийг хангахын тулд гарааны бизнесийг хурдасгах зэргийг чухалчлан авч үзнэ. Эдгээр уулзалтууд нь олон улсын мэргэжилтнүүдийн дэмжлэгтэйгээр Европын Холбоо болон Монгол Улсын оролцогч талуудын хооронд бизнес, хөрөнгө оруулалт, бодлогын асуудлаар яриа хэлэлцээр хийх боломжийг бүрдүүлж байгаа юм. Хамтын ажиллагааны уулзалтын нэг чухал ач холбогдол нь Европын Холбоо, Дархан хотын олон улсын мэргэжилтнүүд, бодлого боловсруулагчид, бизнес эрхлэгчид, агентлагууд Монгол Улсын бизнес, бодлогын орчны талаар нэгдсэн ойлголттой болсноор илүү таатай орчныг бүрдүүлэх явдал юм. Хуралдаанаар гүйцэтгэх хороо, салбар хороо, ажлын албаны бүх гишүүдийг баталж, гүйцэтгэх хорооны дарга, нарийн бичгийн дарга нарыг томиллоо. 

 

 

Дархан Европын Бүс Нутгийн  Форумын гүйцэтгэх хорооны хурал 2  

 

ДЕФ-ын гүйцэтгэх хорооны анхдугаар хурал Монгол улсын Дархан хотноо 2023 оны 14 дүгээр сарын 4-ний өдөр гишүүдийн 90 хувийн ирцтэйгээр, танхим болон цахим хосолсон хэлбэрээр амжилттай зохион байгуулагдлаа. Энэ удаагийн уулзалт нь Монгол Улсын Засгийн газраас Дархан-Уул аймгийг анхны жишиг ухаалаг хот болгоно гэж зарласантай холбогдуулан зохиогдсон нь ач холбогдолтой байв. 

Энэ удаагийн хурлаар Найрамдал төслийн Бодлогын мэргэжилтэн Г.Нацагдорж "Ухаалаг хотын концепц"-г танилцуулав. Мөн Зүүн Өмнөд Европын Нутгийн Удирдлагын Консорциумын (ЗӨЕНУК) Ухаалаг хот, цахимжилт хариуцсан мэргэжилтэн Яана Андревска Белчева болон Европын Холбооны төсөл хариуцсан мэргэжилтэн Иоким Рот нар Ухаалаг хот Инновацын талаар илтгэл танилцуулж Дархан хотыг ухаалаг хот болон шилжихэд хамтран ажиллахад бэлэн гэдгээ илэрхийлэв. 

  1. Найрамдал төслөөр дамжуулан Ухаалаг хот болон Цахим шилжилтийн хүрээнд орон нутгийн хэмжээнд ажлын хэсэг байгуулагдана.

  2. Энэхүү ажлын хэсэг Дархан-Уул аймгийн ЗДТГ-т техникийн туслалцаа үзүүлэх, Европ-Дархан хотын хооронд хөрөнгө санхүү, технологи болон мэдлэгийг        түгээх, хурдасгах боломжийг бий болгоно. 

  3. Техникийн туслалцаатайгаар засаглал, стратеги, болон санхүүгийн дэмжлэг авах боломжийг бүрдүүлэх.

  4. Найрамдал төслийн солилцооны хөтөлбөр, зорилтот төсөл, гарааны бизнесийн төсөл, сургалтын хөтөлбөрөөр дамжуулан Ухаалаг хот болох үйл явцыг          бэхжүүлнэ.

  5. Дархан хот-Ухаалаг хот болох зорилгыг хэрэгжүүлэхэд Цахим хөгжил, харилцаа холбооны яамтай хамтран ажиллана

 

Дархан Европын Бүс Нутгийн  Форумын гүйцэтгэх хорооны хурал 3  

 

Дархан Европын бүс нутгийн форумын гүйцэтгэх хорооны гурав дах удаагийн хурал  Бүгд Найрамдах Турк Улсын Истанбул хотын Истанбул Конгресс төвд “Уур амьсгалын ээлтэй, байгалийн гамшигт тэсвэртэй, тогтвортой хотыг бий болгох” сэдвийн дор танхим болон цахимаар хослон 2023 оны 10 сарын 07-нд амжилттай зохион байгуулагдлаа. Энэ удаагийн хуралд Дархан-Уул аймгийн төлөөлөл, онцгой байдлын комиссын гишүүд, Зүүн Өмнөд Европын Нутгийн Удирдлагын Консорциумын (ЗӨЕНУК) төлөөлөл болон ДЕФ-н гүйцэтгэх хороо болон 5 салбар хороодын гишүүд оролцов 

Истанбулын Гал унтраах албаны үйл ажиллагаа хариуцсан дэд дарга Юсуф Доган Гүрэр зочин илтгэгчээр оролцож Турк улсын эрт сэрэмжлүүлгийн систем, уур амьсгалд ээлтэй нийгмийг бий болгох талаар тухайн бүс нутгийн талаар сайн туршлагуудыг хуваалцав. Мөн Дархан-Уул аймгийн Гамшгийн эрсдэлд өртөмтгий байдал, онцгой байдлын менежментийн талаар Дархан-Уул аймгийн Гал түймэр унтраах, аврах 54 дүгээр ангийн салааны захирагч, ахмад Б.Мөнгөншагай илтгэл танилцуулав. ЗӨЕНУК-н мэргэжилтэн Иоким Рот болон Миодраг Колич нар Гамшгийн дараах эдийн засгийн хямралын менежмент болон COVALEX нийгэмлэгийн сайн туршлагуудыг танилцуулав.   

Энэхүү хурлаар байгалийн болон хүний үйл ажиллагаанаас үүдэлтэй гамшгийн бэлэн байдал, эрт илрүүлэх болон сэрэмжлүүлэх тал дээр Турк Улс болон Монгол Улс, Дархан-Уул аймгийн хэмжээнд цаашдын хамтын ажиллагаа болон туршлага судлах талаар хэлэлцэв. 

 

 

Дархан Европын Бүс Нутгийн  Форумын гүйцэтгэх хорооны хурал 4 

 

Дархан Европын бүс нутгийн форумын гүйцэтгэх хорооны дөрөв дэх удаагийн хурал Бүгд Найрамдах Словени Улсын Любляна хотод “Тогтвортой хөгжлийн зорилгыг нутагшуулах, нийгмийн тэгш хүртээмжтэй байдал болон сайн засаглал” сэдвийн дор танхим болон цахимаар хослон амжилттай зохион байгууллаа. Энэ удаагийн хуралд Дархан-Уул аймгийн удирдлагуудын төлөөлөл, Зүүн Өмнөд Европын Нутгийн Удирдлагын Консорциумын (ЗӨЕНУК) төлөөлөл, ДЕФ-ын гүйцэтгэх хороо болон 5 салбар хорооны гишүүд оролцов.  

Зүүн Өмнөд Европын Нутгийн Удирдлагын Консорциумын мэргэжилтэн Боран Иваноски зочин илтгэгчээр оролцож Нийгмийн тэгш хүртээмжтэй оролцооны талаар сайн туршлагуудыг онцлов. Мөн ЗГХЭГ-н харьяа Төрийн бүтээмжийн ажлын албаны дарга, ДЕФ-ын салбар хорооны гишүүн О.Энхзул Монгол улс дахь Сайн засаглалын чиглэлээр илтгэл танилцуулсан бол Зам тээврийн яамны төслийн мэргэжилтэн, ДЕФ-ын салбар хорооны гишүүн Г.Оюунцогт Тогтвортой хөгжлийн зорилгыг нутагшуулах тэр дундаа Нүүрстөрөгчийн зах зээлийн боломжийн талаарх илтгэлийг хурлын оролцогчдод хуваалцав.   

Мөн энэхүү хурлаар ДЕФ-ын гүйцэтгэх болон салбар хороодын гишүүдийн оролцоог нэмэгдүүлэх,  цаашид Дархан-Уул аймаг болон бүс нутгийн хэмжээнд хэрэгжүүлэх боломжтой төсөл хөтөлбөрийн саналыг хэлэлцэх, хэрэгжүүлэх талаар хэлэлцэв. 

ҮР ДҮН, ЦААШИД ХЭРЭГЖҮҮЛЭХ ҮЙЛ АЖИЛЛАГАА 

Дархан-Уул аймагт болон бүс нутагт хэрэгжих боломжит төслийн саналуудыг ДЕФ-ын нийт гишүүдээс авах, цаашид хэрэгжүүлнэ. 

Зүүн Өмнөд Европын Нутгийн Удирдлагын Консорциумын бэлтгэн гаргасан ТХЗ-ыг нутагшуулах гарын авлагыг Монгол хэл рүү хөрвүүлэх, бусад орон нутагт нэвтрүүлнэ. Үүнийг Монгол улсын хотуудын холбогоор дамжуулж үүнийг төсөл болгон хэрэгжүүлж ажиллана.   

2022 онд Дархан-Уул аймгийн ЗДТГ болон Зүүн Өмнөд Европын Нутгийн Удирдлагын Консорциумын, Дархан ХААИС, Харилцан ойлголцлын санамж бичиг байгуулсан. Энэ санамж бичгийн хүрээнд ЗӨЕНУК-ын “E-learning” цахим сургалтад ДУА-ын төрийн албан хаагчдыг хамруулах, сургах зорилготой юм. Энэхүү ажлыг цаашид үргэлжлүүлэн “E-learning” цахим сургалтад  Монгол хэл рүү хөрвүүлж төрийн албан хаагчдыг сургалтад хамруулна. 

Тэргүүн туршлага солилцох форум

 

Туршлага судлах айлчлал 1 Дархан-Уул аймгийн, бизнес эрхлэлтийг дэмжих, бизнесийг хурдасгах

2022.06.29-2022.07.04 

Дархан-Уул аймгийн, бизнес эрхлэлтийг дэмжих, бизнесийг хурдасгах /гарааны бизнес эрхлэгчид/ чиглэлээр Европын холбооны бүс нутгийн тэргүүн туршлагаас хуваалцах зорилго бүхий айлчлал хийсэн. 

Туршлага судлах айлчлалд ЗӨЕНУК-ын төлөөлөгчид, хотын дарга нар болон төслийн зөвлөх тэргүүтэй хүндэт зочид оролцох бөгөөд бүс нутаг хоорондын хамтын ажиллагааг тодорхойлох, цаашид авах арга хэмжээ, хэрэгжүүлэх төсөл, бизнесийн түнш зуучлал, хөрөнгө оруулалт босгох чиглэлээр санал солилцож цаашдын хамтын ажиллагааны чиглэлийг тогтоохоор ажилсан.

Оролцогч талууд  

  • Дархан-Уул аймаг Засаг даргын Тамгын газар                
  • ЗӨЕНУК-ын төлөөлөл                                                                                
  • Төслийн зөвлөх                                                                                              
  • Дархан Уул аймгийн бизнес эрхлэгчид   

Туршлага судлах айлчлал 2 Тогтвортой аялал жуулчлал, Ухаалаг газар тариалан, Ухаалаг хот, Гарааны бизнес дэмжих төв, Цахим засаглал

2022.11.02-2022.11.06 

Тухайн хөтөлбөрийн юу болсон тухай мэдээлэл бүхий ТЕКСТ 1 буюу түүнээс дээш параграф Энэ удаагийн үйл ажиллагаагаар дамжуулан бид ногоон хот, ухаалаг хот, хог хаягдлын менежмент, цахим шилжилт, тогтвортой аялал жуулчлал гэсэн сэдвүүдээр туршлага судалж байна. 

Оролцогч талууд 

  • Дархан-Уул аймгийн засаг даргын тамгын газар 
  • ЗӨЕНУК-ын төлөөлөл 
  • Төслийн зөвлөх  
  • Дархан-Уул аймагт бизнес эрхлэгч 

Туршлага судлах айлчлал 3 Маргаашийн хот - Ухаалаг хот Дархан, Тогтвортой ногоон санхүүжилт

2023.06.26 – 2023.07.01 

Дархан хотыг “Ухаалаг, ногоон хот” болгох алсын хараа, хотын тогтвортой байдал, амьдрах орчныг сайжруулах үндэсний загвар хот болгоход хэрэгжүүлэхээр төлөвлөж байгаа төсөл хөтөлбөрүүдийг гадаад дотоодын хөрөнгө оруулагчдад танилцуулах, хөрөнгө оруулалт татах, хамтран ажиллах, энэ хүрээнд бизнес эрхлэгчид, ААН, хувийн хэвшлээс хэрэгжүүлэхээр зорьж буй төслүүдийг орон нутгаас дэмжихэд энэхүү форумын зорилго оршино.

Маргаашийн хот" форум хотууд ухаалгаар хөгжихөд тулгамдаж буй асуудлуудаа ярилцаж, хамтдаа шийдвэрлэж, хамтдаа хөгжихөд чухал ач холбогдолтой боллоо 

“Маргаашийн хот” хөрөнгө оруулалтын форумаас гарах үр дүн:

  1. Дархан-Уул аймагт хэрэгжих мега төслүүд хэрэгжих суурь нөхцөлүүд бүрдэнэ
  2. Дотоодын хөрөнгө оруулагчид орон нутагт хөрөнгө оруулалт хийж үйл ажиллагаа явуулах түншлэлийн гэрээ байгуулагдана 
  3. Гадаадын хөрөнгө оруулагчидтай тодорхой чиглэлд хамтран ажиллах санамж бичгүүд үзэглэгдэнэ 
  4. Дархан-Уул аймгийн хөгжлийн стратеги төлөвлөлт бүх талуудад тодорхой болно. 

Оролцогч талууд :

  • Дархан-Уул аймгийн засаг даргын тамгын газар
  • ЗӨЕНУК-ын төлөөлөл
  • Грийн вөркс зөвлөх үйлчилгээний компани