Танилт нэвтрэлтийн систем
ДАН НЭВТРЭХ
  • friendship@sab.edu.mn
  • 976-70373737

Да-Ба 09:00-18:00

Жишиг хороолол

 

Дархан Хоггүй Ирээдүй НҮТББ нь Ус, хог хаягдал, эрчим хүчний чиглэлийн (нийгмийн дэд бүтцийг бий болгох) зорилтот төслийн шалгаруулалтад амжилттай оролцон шилдэг 2 төслийн нэгээр шалгаран 100000000 хүртэлх төгрөгийн санхүүгийн болон техникийн дэмжлэг авах гэрээ үзэглэв. 

Уг төслийн зорилго нь Хог хаягдлын менежментийн мастер төлөвлөгөө 2022-2032-т тусгагдсан Дархан сумын бүх зорилтот бүлгийн иргэд, олон нийтэд ногоон хэрэглээний соёл, хог хаягдлын талаарх боловсрол олгох, соён гэгээрүүлэх, эх үүсвэр дээр хог хаягдлыг зөв ангилан ялгах мэдлэг, дадал соёлыг төлөвшүүлэх, иргэдийн эрүүл аюулгүй , цэвэр орчинд амьдрах нөхцөлийг бүрдүүлэх, амьдралын чанарыг сайжруулах зорилтыг хэрэгжүүлэх, Жишиг хороолол-ыг бий болгох. 

Оролцогч талууд: Европын холбооны санхүүжилттэй Найрамдал төсөл болон Дархан Хоггүй Ирээдүй НҮТББ 

 

Төслөөс гарах үр дүн : Энэхүү төслийг хэрэгжүүлснээр Дархан хотын хог хаягдлын менежментийг сайжруулах , шинэ түвшинд гаргах үндэс суурь тавигдах бөгөөд Дархан хотын нийт иргэдийн оролцоонд суурилсан нийгмийн сайн сайханд зориулагдсан орон нутгийн эдийн засаг болон ногоон хөгжилд дэвшил авчрах үр өгөөжтэй юм. Цаашлаад тогтвортой хөгжлийн зорилтуудыг хангах суурь нөхцлийг бий болгоно.Мөн Хог хаягдлыг ангилан ялгах, дахин ашиглах, дахин боловсруулах үйлдвэрлэл, үйлчилгээний түүхий эдийн нөөц нэмэгдэнэ. 

Үр шим хүртэгчид: Төслийг хэрэгжүүлэх Дархан сумын 9, 10 дугаар багийн иргэд, өрх болон аж ахуй нэгж байгууллагууд нь шууд үр шим хүртэгч бөгөөд хэрэгжүүлэх боломжийг үлгэрлэн харуулснаар Дархан сумын бусад багийн иргэд хоггүй орчинд амьдрах боломж бүрдэх юм. 

Ажлын явц : “Баялаг цэг байгууламжийг барих, угсрах ажлыг хийж гүйцэтгэн үйл ажиллагааг эхлүүлээд байна. Зорилтот байрны 260 айл өрх, ААН-д Баялаг цэгийн хаалганы чип, хог ангилах гарын авлага, төслийн танилцуулга бүхий боршур хүлээлгэн өгч,зорилтот байрны өрх бүр Баялаг цэг-ийн талаар мэдээлэл авч, хогоо ангилж хийж эхэлсэн. айл өрхүүд хогоо ангилан хийж эхлээд байна. 

Хийж гүйцэтгэсэн сургалт нөлөөллийн ажлууд

 

 

Сургалт, Нөлөөллийн Ажлууд
1 10-р багийн 37 ААНБ-д хог хаягдлын сургалт
2 10-р багийн ахмадын зөвлөлийн давхардсан тоогоор 250 хүнд 2 удаа чадавхжуулах сургалт
3 “Холивол хог, ангилбал баялаг” ДУА-ийн хог хаягдлын салбарын өнгөрсөн, одоо, ирээдүйг тодорхойлсон 40 нүүр бүхий 500 ширхэг сэтгүүл
4 Хог хаягдлын менежментийн 80 сургагч багш бэлтгэх сургалт
5 “ӨӨХ, ТОСОО ТУШААЯ” 10 хоногийн аян
6 “Хог хаягдлыг ангилан ялгахад таны оролцоо” сэдэвт сургалт
7 “Зорилтот багийн хөгжлийн бэрхшээлтэй ээж аавуудын холбоо”-ны гишүүдэд хог хаягдлын менежментийн цогц сургалт
8 Дархан-Уул аймаг дахь АШУҮИС-ийн оюутнууд, АА-н ажилтнуудад хог хаягдлын менежментийн цогц сургалт
9 “ХОГОО БАЯЛАГ БОЛГОХ НЬ” сургалт
10 “ХОГНЫ ХУВЬСАЛ-2024” ЭКСПО угтаж ЭКО АЛХАЛТ
11 10 гаруй байгууллагатай хамтран “ХОГНЫ ХУВЬСАЛ” ДАРХАН-2024 ЭКСПО
12 Эко клубийн сурагчдыг хамруулан хог хаягдлын мэдлэг олгох практик сургалттай ЭКО АЯЛАЛ

Төслийн зураг