Танилт нэвтрэлтийн систем
ДАН НЭВТРЭХ
  • friendship@sab.edu.mn
  • 976-70373737

Да-Ба 09:00-18:00

2024-12-19 23:42:28

Тэргүүн туршлага солилцох форум 1 - Ногоон хөгжил, тогтвортой хотуудын форум

НАЙРАМДАЛ” төслийн анхны тэргүүн туршлага солилцох форум 2022 оны 7-р сарын 1, 2-ны өдрүүдэд Дархан хотод амжилттай зохион байгуулагдлаа. Зүүн Өмнөд Европын Нутгийн Удирдлагын консорциумын ерөнхий нарийн бичгийн дарга Келмэнд Заяажи тэргүүтэй тус консорциумын хэрэг эрхлэх газрын ажилтнууд, Хорват улсын Риека хотын захирагч Марко Филипович, Словени улсын Аядовшчина хотын захирагч Таде Беочанин, Словенийн хотын захиргаа, нутгийн холбооны (SOS) ерөнхий нарийн бичгийн дарга Ясмина Видмар, Монтенегро улсын Бар хотын захирагч Душан Райчевич Дархан хотод айлчилж "НАЙРАМДАЛ" төслийн тэргүүн туршлага солилцох анхдугаар форумд оролцов. "НАЙРАМДАЛ" төслийн Дархан Европын бус нутгийн форумын гүйцэтгэх болон салбар хороодын гишүүдээс гадна Грийнворкс Консалтингийн гүйцэтгэх захирал Камлеш Кумар Патак болон БНТУ-ын Ерөнхийлөгчийн тамгын газрын Санхүүгийн албаны дарга Мехмет Онур Партал нар төлөөлөгчдийн бүрэлдэхүүнд багтжээ. Уг форумд Дархан-Уул аймгийн мэргэжлийн холбоод, төрийн бус байгууллагууд,  эмэгтэйчүүд, залуучууд болон жижиг дунд үйлдвэрлэл эрхлэгчид, иргэдийн төлөөлөл оролцсон. Форумын хүрээнд Монгол улсын засгийн газраас баримталж байгаа төвлөрлийг сааруулах, бүс нутгийг хөгжүүлэх бодлогыг дэмжиж орон нутагт хөдөө аж ахуй, тогтвортой аялал жуулчлал, хөнгөн ба  хүнсний үйлдвэрлэлийг хөгжүүлэх замаар нэмүү өртөг шингэсэн бүтэгдэхүүн үйлдвэрлэл нэмэгдүүлэх асуудлуудыг Форумын үеэр гадаадын төлөөлөгчид Дархан хоттой танилцаж цаашид Дархан бус нутаг Европын холбооны хамтын ажиллагаа өргөжүүлэх санал солилцлоо. Дархан-Уул аймгийн ЗДТГ, ХААИС-ийн АЭБС болон ЗӨЕНУК гурван талт харилцан ойлголцлын санамж бичигт гарын үсэг зурав. Тэргүүн туршлага солилцох форум уулзалт Хамтын ажиллагааны хүрээнд Дархан-Уул аймгийн засаг даргын тамгын газар, ЗӨЕНУК, ХААИС-ийн Дархан-Уул аймаг дахь салбар сургууль нутгийн удирдлагыг бэхжүүлэх зорилгын хүрээнд төрийн албан хаагчдыг чадавхжуулах үндсэн үүрэг бүхий цахим академи байгуулан ажиллах гурван талт харилцан ойлголцлын санамж бичиг үзэглэв.  

Сэтгэгдэлүүд 0