Танилт нэвтрэлтийн систем
ДАН НЭВТРЭХ
  • friendship@sab.edu.mn
  • 976-70373737

Да-Ба 09:00-18:00

2024-12-19 23:50:48

Тэргүүн туршлага солилцох форум 2 - Ухаалаг, ногоон хот

Дархан-Уул аймгийн Засаг дарга, удирдлагууд, төслийн ажилтнууд, ДЕФ-ын гишүүд, дотоодын бизнес эрхлэгчдийн төлөөлөл зэрэг 15 хүний бүрэлдэхүүнтэй төлөөлөгчид Европт хийх 11 өдрийн айлчлалаа эхлүүллээ. Энэ удаагийн айлчлал Ухаалаг ба Ногоон Хот” сэдвийн дор явагдлаа. 

Дархан-Уул аймагт 2022 оны 6 сарын 27-оос 7 сарын 4-ны хооронд зохион байгуулагдсан Тэргүүн туршлага солилцох форум 1-д үндэслэн технологийн хамтын ажиллагаа, дамжуулалт, санхүүжилтийн механизмыг судлах боломжийг олгох зорилготой байв. 2022 оны 10-р сарын 30-наас 11 сарын 12-ны хооронд Турк, Хорват, Словени улсад зохион байгуулагдах Тэргүүн туршлага солилцох 2 дахь форумын хүрээнд Европын Холбооны кейс судлах анхны айчлал болон ДЕФ-ын Хамтын ажиллагааны анхны уулзалт болох юм.   

Энэхүү айлчлалын гол зорилго нь ДЕФ-ын гүйцэтгэх болон салбар хороодын гишүүдэд ДЕФ-ын талаарх дэлгэрэнгүй ойлголт өгөх, тэднийг янз бүрийн сэдвээр одоо байгаа болон тэргүүн туршлагыг нэмэгдүүлэх боломжийг олгох. Дэлхийн өнцөг булан бүрээс тэргүүн туршлагуудыг онцлон, үндэсний болон олон улсын мэргэжилтнүүд айлчлалын тэргүүлэх чиглэлүүд болох инновац, хотуудын ногоон байгууламж, бизнес эрхлэлтийг дэмжих, бизнесийг хурдасгах зэрэг сэдвээр мэдлэгээ түгээв. 

Онцлох тэргүүн туршлагууд нь:   

  • Блед хот 

  • Словени улсын Бүс нутгийн хөгжлийн агентлаг 

  • Риека хотын нийтийн аж ахуйн үйлчилгээ 

  • Кибер аюулгүй байдал 

  • Орон нутгийн эдийн засгийн хөгжил Риека хотын гарц – Боомт 

  • Орон нутгийн эдийн засгийн хөгжил Хорват улсын автобусны буудлын төсөл 

  • Мармара хотын захиргаадын холбоо 

  • ITO – Бизнесийн тохирооны сүлжээ 

  • ISBAK – Ухаалаг хотын программууд  

  • ISTAC – Хог хаягдлын менежмент  

  • ISTAK – Истанбулын хөгжлийн агентлаг  

  • BTM – Бизнесийн санаа 

  • ISBAK – Ухаалаг программ хангамж  

  • ISTKA – Турк дахь Истанбулын хөгжлийн агентлаг 

 

Үр дүн: 

 

Улс Сэдэв/Чиглэл Үр дүн
Турк Цахим засаглал, гарааны бизнесийн төв, болон ухаалаг хөдөө аж ахуй Гарааны бизнесийн төв болон ухаалаг хөдөө аж ахуйн чиглэлүүдээр хоёр харилцан ойлголцлын санамж бичигт гарын үсэг зурав
Хорват Ухаалаг хот, гарааны бизнесийн төв, болон ногоон хөгжил Хотууд хоорондын хамтын ажиллагааны хүрээнд Ухаалаг хотын үзэл баримтлал, цахим үйлчилгээний талаар цаашид хамтран ажиллах боломжийг судлав
Словени Тогтвортой аялал жуулчлал болон Ухаалаг хөдөө аж ахуй Хотууд хооронд уялдаа холбоотойгоор Ухаалаг хөдөө ахуй чиглэлээр хамтран ажиллах боломжийг судлав
Сэтгэгдэлүүд 0